Ж.Мөнхбат ажлаа тайлагнав

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр МАН-ын 27 дугаар Их хурлаас хойш хийсэн ажлаа тайлагналаа. “МАН-ын 27 дугаар Их хурлаас байгуулагдсан Бага хурал анхдугаар хуралдаанаа хийж, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонголоо. Мөн намын Удирдах зөвлөлийн албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, улс төрийн ажилтнуудаа нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон ажиллуулж байна.

МАН 27 дугаар Их хурлынхаа шийдвэрийг сурталчлах, намын гишүүд, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсох, ард иргэдийн ажил амьдралтай биечлэн танилцаж, тулгамдсан асуудлыг намын бодлого, шийдвэрт тусгуулах зорилгоор намын удирдлага, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй тусгай баг гарган ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Улмаар улс орон, ард иргэдийн өмнө тулгамдсан тодорхой асуудлыг шийдүүлэхийн төлөө УИХ дахь намын бүлгээрээ дамжуулан эрх баригчдад шаардлага тавьж ажиллаж байна. Ард иргэдийн амьдралд хамгийн бэрхшээл учруулж бйагаа үнийн өсөлтйиг хазаарлах талаар эрх баригчдад дохио сануулга өгч, шаардлага тавьж ажиллаж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн байдалд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, засаж залруулах талаар МАН-ын 27 дугаар Их хурлаас гаргасан уриалгыг хэрэгжүүлэх үүднээс улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нартай “Үндэсний зөвшилцөл” уулзалтуудыг санаачлан хийж, хамтран ажиллаж эхлээд байна. Намын гишүүд дэмжигчид, иргэд сонгогчдын санал хүсэлтйиг сонсож, хамтран ажиллах зорилгоор 7 хоног бүрийн мягмар гарагт “Ардын индэр” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. НАМын 27 дугаар Их хурлаараа алдаа оноогоо шүүн тунгаасан МАН богино хугацаанд эрчтэй ажиллаж, амжилт ололтоо ахиулж, ард түмэнтэйгээ улам ойртон нягтарлаа. Ирэх онд ард түмний дуу хоолой байж, тулгамдсан асуудал бүрийг төр засгийн бодлогод тусгаж, шийдүүлэхийн төлөө ажиллах зорилт тавьж байна” хэмээн ярьсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ