Ерөнхийлөгч бухимдаж байгаагаа илэрхийллээ

Найз залуу Г.Алтанхүүдээ зодуулж амиа алдсан 21 настай бүсгүй Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлт олон нийтийн дургүйцлийг дахин төрүүлсэн. Учир нь энэ сарын 16-нд гарсан шүүх эмнэлэгийн дүгнэлтэд талийгаачийг цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэл, үхжилтийн улмаас амиа алдсан, хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нөлөөгүй гэж дурджээ. Харамсалтайгаар амиа алдсан 21 настай бүсгүйн аав Баянхонгор аймгийн Загд сумын малчин н.Бадрах, талийгаачийн ээжийнх нь төрсөн эгч н.Сүрэнхорлоо зэрэг гэр бүлийн хүмүүс нь хэтэрхий нэг талыг барьсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж АТГ-т шалгуулахаар болсон юм.
Харин энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулж “Уншаад бухимдлаа. Зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийллийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” хэмээн бичжээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ