Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэлээд маргаан дэгдсэн бөгөөд сөрөг хүчний зүгээс хуулийн төслийг дэмжихгүй хэмээх саналаа илэрхийлсэн. Энэхүү хуулийг баталснаар Оюутолгойгоос авах татварын хэмжээ буурах болно гэж үзэж байна. Харин Д.Ганхуяг сайд улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сайжруулахад нөлөөтэй хэмээн тайлбарласан.
Гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийн талаар үзэхдээ уг хуулийн төслийн хэрэгжих хугацааг зааж өгөх, мөн томоохон ордуудыг татварын хөнгөлөлтөнд хамруулахгүй байх, жижиг ордуудыг хамруулж өгвөл дээр, эсвэл төслөө өөрчлөөд өөр хэлбэрээр оруулж ирэх санал хэлж байлаа.
Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцож буй53 гишүүний 32 нь зөвшөөрснөөр 60.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ