НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар Б.Отгонбаяр томилогдлоо

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар тус бүлгийн ахлагчаар ажиллаж байсан нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр бүлгийн ахлагчаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцлээ. Тэрээр нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар 2012 оны долдугаар сараас хойш ажилласан бөгөөд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны арванхоёрдугаар сард томилогдон ажиллаж байгаа юм. НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид уг хүсэлтийг хүлээн авч, хэлэлцээд шинэ бүлгийн ахлагчийг ардчилсан зарчмаар нэр дэвшүүлэн, нууц санал хураалтаар тодруулахаар тогтсон юм. Үүний дагуу гурван төлөөлөгчдийн нэрийг дэвшүүлж, санал хураахад НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Бадарчийн Отгонбаяр сонгогдлоо. Ингэснээр нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар 2012 оны НИТХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Отгонбаяр томилогдон ажиллахаар боллоо.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ