Р.Бурмааг улираан ажиллуулахаар болов

Өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордоны “А” танхимд боллоо. Хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг улираан ажиллуулахаар болов. Төрийн байгуулалт, Хууль зүй, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны дарга А.Бакей, Ш.Түвдэндорж, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг улираан ажиллуулахаар шийдвэрлээд байгаа юм. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батцогтын нэрийг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд дэмжсэн билээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ