Н.Алтанхуягийг шалгах ажлыг зогсоолоо

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгуулахаар иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нарын өнгөрсөн сард АТГ хүсэлт гаргасан. Тод­руулбал, Ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс “Бумбардай” есөн цуврал ном бүтээх ажилд нийт 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэ­рэгжүүлэхэд 293 сая 22 мянган төгрөг буюу нийтдээ 500 гаруй сая төгрөгийн зарцуулалт хууль бус байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулахаар өгсөн юм. Тэгвэл энэ талаар АТГ-ын Мөр­дөн шалгах хэлтсийн дарга Ө.Энх­төрөөс тод­руулахад “Бид энэ хэргийг шал­­гасан. Аливаа патентлагдсан бү­­тээлтэй холбоотой асуудал дээр заавал тендер зарлах шаард­ла­­гагүй гэсэн хуулийн заалтыг ба­рим­талж, Засгийн газар асуудлыг шийд­сэн байна гэж АТГ-аас үзсэн. Энэ дагуу Ерөнхий сайд Н.Алтан­хуяг­тай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг зогсоосон” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ