УИХ-ын дарга гишүүдэд хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын гишүүдийн тавь, жаран насны ойгоор хүндэтгэл үзүүлж, Тамгын газраас гарын бэлэг гардуулдаг уламжлалттай. Өнөөдөр Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарт УИХ-ын дарга З.Энхболд уламжлалт бэлгээ гардуулан өгч, баяр хүргэлээ.

Эрхэм гишүүн Р.Гончигдорж энэ сарын 29-нд 60 нас хүрч байгаа бол, сайд Д.Бат-Эрдэнээнэ сарын 9-нд тавин нас хүрчээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ