МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ 2013 ОНД

-Улсын Их Хурал 2013 онд 215 хууль тогтоомж батлав-

Монгол Улсын Их Хурал 2013 оны 12 дугаар сарын 16-ны байдлаар бие даасан 25 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 106 хууль8 зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 4 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 11 хууль, Улсын Их Хурлын 69 тогтоолыг хэлэлцэн баталлаа.

1. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг тодорхойлов

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган зарлан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлж, улмаар УИХ-ын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай”, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулиудыг батлан гаргав. Эдгээр хуулиудыг баталснаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, татварын тогтвортой байдлыг хангах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ямар нэг ялгаваргүйгээр адил хэмжээнд авч үзэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад татан оруулах, үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийг эрүүлжүүлэх үндсийг бүрдүүлэв.

2. Шүүх, цагдаагийн эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ