О.Баасанхүү намаасаа хөөгдөх асуудлаар Н.Энхбаяртай уулзжээ

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа гарах санал тавьсан. Хэдийгээр ямар асуудлаар ийм санал тавьсан нь тодорхойгүй ч уг саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү ихэд эгдүүцэн хүлээн авсан. Тиймээс тэрээр уг асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцахаар БНСУ-ыг зорьж, Н.Энхбаяртай уулзаад иржээ. Уулзалтын талаар болон Н.Энхбаярын биеийн байдлын талаарх мэдээллийг одоохондоо өгөхгүй гэлээ.

Юутай ч тэрээр “Би МАХН-аас гарахгүй. Намайг энэ намаас хөөж ч чадахгүй” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ