Н.Алтанхуяг: Чи миний утсыг ил болгож яах гэж байгаа юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын дунд өчигдөр 30 минутын уулзалтын үеэр бага зэргийн маргаан дэгджээ. Сэтгүүлчид Ерөнхий сайдаас “Хоёр сайдыг огцруулахгүй гэж кноп дарвал төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийг нааштайгаар шийдэж өгнө хэмээн та О.Баасанхүү гишүүнд амласан гэсэн. Энэ асуудлаар та хоёр тохиролцсон юм уу” хэмээн асуусан байна. Ерөнхий сайд “О.Баасанхүү гишүүн бид хоёр тохироо хийгээгүй” гэж хариулжээ. Үүнээс үүдэж Ерөнхий сайд болон О.Баасанхүү гишүүний хооронд маргаан өрнөсөн байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Та байшинг эмнэлэгийн зориулалтаарашиглахыг дэмжиж байна гэж хэлсэн шүү дээ. Зөвшөөрнө гэж хэлсэн. Үүнийгээ батлаад сэтгүүлчдийн нүдэн дээр хэл” хэмээв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Би судлая л гэсэн. Хотын төвд эмнэлэг байх нь машины зогсоолоос эхлээд зовлонтой зүйл их байгаа. Гэхдээ О.Баасанхүү гишүүн бид хоёр нэг зүйл дээр санал нэгдсэн. Хоёр эмнэлэгийг нэгтгэж Батлан хамгаалахын тэнд аваачих нь зөв зүйтэй гэсэн. Тийм биз дээ. Харин эмнэлэгийн оффис биш эмнэлэгийн зориулалтаар ашиглахын тулд судалгаа хэрэгтэй гэж би хэлсэн. Түүнээс биш тохироо хийгдээгүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Ерөнхий сайд надтай тохиролцчихоод одоо худлаа зүйл хэлж байна. Би хуульч хүн учраас баримттай зүйл ярьдаг. Ингэж худлаа зүйл хэлж болохгүй.Та утсаа олон нийтэд ил зарласангүй. Тань руу хүмүүс эмнэлэгийн асуудлаар мессеж бичих гээд байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Чи миний утсыг ил болгож яах гээд байгаа юм. Төрийн тусгай хамгаалалтаас намайг утсаа ил зарлаж болохгүй гэсэн. Би ажил хэргийн шугамаар утасны дугаараа өгдөг” хэмээсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ