Ерөнхий сайдыг аудитаар шалгуулахаар боллоо


Иргэн Т.Сайнжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягийг төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан ч АТГ-аас зарцуулсан хөрөнгө нь хууль зөрчөөгүй хэмээн шалгахаас татгалзсан юм. Тиймээс Т.Сайнжаргал УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт гаргаад байсан бөгөөд хүсэлтийнхээ хариуг авчээ. Тодруулбал, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа асуудлыг судалж үзээд шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг багцийн мөнгөө хууль бусаар зарцуулсан гэх асуудлыг аудитаар шалгуулах албан тоот явуулжээ. Уг асуудлыг шалгуулахаар Улсын Ерөнхий аудитор А.Зангадад албан бичиг хүргүүлжээ.

Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ