Н.Энхбаяр энэ жил улс төрд орно

УИХ-ын гишүүн, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва нар оны өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргээд ирсэн. Тэд даргаа эргэхээс гадна намдаа үүсээд байгаа зарим асуудлыг хагалуулахаар Солонгост очсон гэнэ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нь О.Баасанхүүг намаасаа гарахыг зөвлөсөн юм. Харин Н.Энхбаяр тэдний хоорондын маргаан МАХН-ын дотоод асуудлыг одоохондоо өөрсдөө шийд, тодорхой бодлоготой ажилла гэж хэлжээ. Түүнчлэн энэ сард товлогдсон Их хуралдаа оролцож магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Мөн 2014 онд улс төрд эргэж ирнэ гэдгээ хэлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ