С.Эрдэнэ сайд мэдээлэл хийнэ


Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд ирэх даваа гарагт 2014 онд нийгмийн салбарт ямар өөрчлөлт, шинэчлэл хийх талаараа мэдээлэл хийх болжээ. Тус яамнаас энэ оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаа. Мөн энэ онд тэтгэвэр, тэтгэмжүүд тодорхой хувиар нэмэгдэж, ажилласан жилээ нөхөн тооцуулсан иргэд тэтгэврийнхээ нэмэгдлийг авч эхэлнэ.
Тиймээс дээрх бүх асуудалд нэгдсэн тайлбар хийхээр С.Эрдэнэ сайд яамныхаа хурлын танхимд 11.30 цагаас хэвлэлийнхэнтэй уулзах аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ