Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь зургаан бүлэг, 27 зүйлтэй бөгөөд галт зэвсэг өмчлөх, эзэмших, галт зэвсэг, сум ашиглах, хадгалах, худалдах, цуглуулах, үзмэрт тавих, бүртгэх, зөөх, тээвэрлэх, хураах, устгах, тооллого явуулах, Монгол Улсын хилээр оруулах, гаргахтай холбоотой харилцааг зохицуулах аж. Төсөлд галт зэвсэг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдах, галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилах, жагсаалтыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батлах, гадаадын иргэн, харъяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох талаар тусгасан байна.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавих, хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөхгүй байх зохицуулалт хийх юм.
Хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн харуул хамгаалалтын эрх бүхий хуулийн этгээд, түүнчлэн спорт-сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагахязгаарлагдмал хүрээнд, тодорхой хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй болно.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ