О.Баасанхүүг дарамталсан хүмүүс МАХН-ынхан байжээ

Оны өмнөхөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү БНСУ-д эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргээд ирсэн. Түүнийг УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва намаасаа гар хэмээн зөвлөсөн тул уг асуудлаар Н.Энхбаяртай уулзсан гэдэг. Тэгвэл О.Баасанхүүд Н.Энхбаяртай уулзах өөр нэг шалтгаан байжээ. Тодруулбал, намын зарим гишүүд нь түүнийг сайтын сэтгэгдлээр доромжилж, утсаар дарамталж байсантай холбоотой гэв. Тэрээр өөрийг нь утсаар сүрдүүлж байгаа хүмүүсийг шалгаж өгөхийг хүссэн ч ТЕГ татгалзаж байжээ. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан, ТЕГ-аар шалгуулахад хэргийн эзэд нь МАХН-ын зарим гишүүд байжээ. Тиймээс дарамталсан хүмүүсийн нэрсийг МАХН-ын дарга Н.Энхбаярт хэлсэн байна. Намын даргатайгаа уулзаж урмын үг сонссон О.Баасанхүү "О.Баасанхүү хүчгүй байвал Н.Энхбаяр хүчгүй байна гэсэн үг. Н.Энхбаяр даргыг хүчгүй байлгахын төлөө хэсэг, бүлэг хүмүүс ажиллаад байна. Н.Энхбаяр даргыг биологийн насаараа биш ч оюун ухаанаараа ирэх 20 жилд улс төрд байх боломжтой гэж харж байна" гэв.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ