П.Цагаан: Шүүхийн шинэтгэлд дутаг­далтай зүйл ажиглагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай шүүхийн шинэтгэлийн асуудлаар ярилцаж санал бодлыг нь сонслоо.

Шүүхийн шинэтгэлийн хуулиуд хэрэгжиж эхлээд байна. Шүүх шинэчилсэн зохион байгуулалтаар байгуулагдаж, шүүгчид шинээр томилогдлоо. Шүүхийн биедаасан, хараат бус байдлыг хангахад хэр ахиц гарч байна гэж та харж байна вэ. Ер нь шүүхийн шинэтгэл хийгдээд дуусч байна гэж үзэж болох уу?

-Шүүхийн шинэтгэлийн ажлын хүрээнд боловсруулсан зургаан хууль хэрэгжиж эхэлсэн. Зарим нь биднээс үл хамаарах шалтгаанаар гацаад байгаа. Удахгүй шийддэгдэх байх. Оны босгон дээр Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байхаар хуульчилсныг шинээр байгууллаа.

Шүүхүүд тойргийн системд орж, үүнтэй холбоотойгоор шүүгчдийн тоо нэмэгдэж, шүүхийн захиргааны удирдлага бие даасан бүтцээр ажиллах болсон нь томоохон шинэтгэл боллоо. Шүүхийн шинэтгэ­лийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд хамгийн чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй шүүгчдийг шилж сонгох нь шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь юм. Хууль батлагдснаар шүүх шинэчлэгдлээ гэж яаран дүгнэж болохгүй. Аливаа шинэтгэлийг хийхэд гурван үе шат байдаг. Нэгдүгээрт; олон нийттэй зөвшилцөж тэдний санаа бодлыг тусгах, хоёрдугаарт; хууль батлах, гуравдугаарт; тэр хуулийг хэрэгжүүлэх явц. Шүүхийн шинэтгэлийг шинэчилсэн зохион байгуулалтаар амьдралд үр дүнтэйхэрэгжүүлэх нь цаг хугацаа шаардсан нүсэр ажил. Шүүхийн шинэтгэлд сорилт бэрхшээл гарч байгааг ч үгүйсгэхгүй. Тиймээс шүүхийн шинэтгэл дуусах бус, эхэлж байна гэж ойлгох нь зөв.

Шүүхийн шинэтгэл явагдаж эхэлснээр нүдэнд үзэгдэхүйц, ахиц дэвшил гарч буй нь мэдээж. Мөн шүүхийн шийдвэр ил болсноор шийдвэрийн чанар чансаа сайжирсан гээд, яривал олон зүйл бий. Гэхдээ шүүхийн шинэтгэл сайн явагдаж байна гэж тайвшраад суух ёсгүй. Бид шүүхийн шинэтгэл ямар явагдаж байгаагхөндлөнгийнбайгууллагаар үнэлгээ хийлгэх бодолтой байгаа. Тэгж байж шүүхэд хийсэн шинэтгэл мааньхэр үр дүнтэй байгааг мэдэж,цаашдын үйл ажиллагаанд байгаадоголдолтой зүйлээ засч залруулан сайжруулаад явах учиртай.

-Шүүхийн шинэтгэлийг хийх явцад алдаа дутагдал гарч байгаа зүйл тандажиглагдаж байна уу?

-Ний нуугүй хэлэхэд дутаг­далтай, засаж залруулмаар зүйл ажиглагдаж байна.

- Тодруулбал?

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байгууллага байгуулагдсан. Шинэ байгууллага үйл ажиллагаагаа эхлэхэд янз бүрийн бэрхшээлтэй асуудлууд үүсч байгаагүгүйсгэх аргагүй. Бас зарим үйл ажиллагаа нь санасанхэмжээнд хүрч ажиллахгүй зүйлбайна.

-Тухайлбал, ямар асуудал байна?

- Чингэлтэй дүүргийн шүүхийн байр гээд шүүхийн зориулалттай шүүххуралдаан явуулах нөхцөл боломжийг хангасан бараг анхны шинэ байр баригдсан. Гэтэл сая очиход Шүүхийн ерөнхий зөвлөл маань нөгөө байранд орчихсон, орон тоогоо огцом нэмээд тэр байр савыг хүнээр дүүргэх бодлого барьж ажиллаж байгаа нь төсөөлж байснаасөөр зүйл болжбайна.

Өнөөдөр манай шүү­хүүд шаардлага хангасан орон байргүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн наад захын бэрхшээл гэхэд шүүгдэгч өмгөөлөгчтэйгээ шивнээд ярихад л тэр танхимд байгаа хүмүүст сонсогдохоор давчуу орчинд шүүх хуралдаан явагдаж байгаа. Хар ярианы хэлээр, бөгс эргэх зайгүй тасалгаанд л шүүх хуульёсыг хэрэгжүүлж байна. Гэтэл түүнийг засаж залруулах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл нь үүргээ умартаад шүүхийн зориулалттай ганц байрандөөрсдөөорсонбайгаа нь гаж харагдаж байна. Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөлдарга нарын тав тухаас илүү, шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах орчин, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн оролцох боломжийг хангасан нөхцөлийгбүрдүүлэхэд эхэлж анхаарах ёстой. Гэтэл энд байр нь солигдчихоод байна.

-Үүнийг засч болох уу?

-Шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөж, тойргийн зарчмаар бай­гуулагдаж буйтай хол­боотойгоор заримбайрууд суларч байгаа. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл суларсанбайранд нүүж очиход оройтсон зүйл алга гэх үү дээ.

-Шүүхийн ерөнхий зөвлөл тийм байж. Тэгвэл шүүхүүдийн хувьд гайгүй юу?

-Энэ талаар хэлэхэдхяналтын шатны шүүхийн үйл ажиллагааны талаарбодох, сайжруулах, өөрчлөх зүйл ч байна. Тухайлбал,хяналтын шатны илтгэгч шүүгчээс бусад ньхавтаст хэргээ уншилгүйшүүх хуралд ордог байж болохгүй.Өмнөийм маягаар хэ­рэг, маргааныг шийд­вэрлэжирсэн байж болох юм. Одоо шинэ орчин нөхцөлдхэрэг, маргааныг мэтгэлзээний зарчмаар шийдвэрлэхэд шүүгч бүрийн өөрийн итгэл үнэмшил, шийдэл чухал ач холбогдолтой. Тийм ч учраас шүүхийн болон шүүгчийн хараат бус байдал, хангамжийг сайжруулж, шинэчлэхээр ажиллаж байна.Гэтэл хэрэг маргааныг шийдвэр­лэх заримшүүгч ньхэр­гийн материалыгуншаагүй орох нь тухайн хэрэгт оролцож байгаа иргэдийн төлөөлөгчөөс юугаараа ялгарах болж байна аа? Шүүгчийн өмсгөл, суудал хоёроороо л өөр байх ньшүүхийн шинэтгэлийн ажил яав ч бишдэг.Шинэчлэл бол нэгд, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох; хоёрт, шүүгчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудал юм. Үүрэг хариуцлагаа ухамсарлаагүйшүүгчтэйхариуцлагаа тооцон ажиллах нь шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил байх ёстой. Мөн ийм байдал гаргахад нөлөөлж байгаа хууль тогтоомж байвал түүнийгээ даруйөөрчилж болно шүү дээ.

Иргэд, ялангуяа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төр засаг хамгийн шударга шүүхийг л хүсч байгаа. Дээд шүүх бол хууль ёс, шударга ёсны үлгэр дууриалал, мэтгэлцээн, цэц сорьсон, олны хүндэтгэл, бишрэлийг хүлээсэн нээлттэй хуулийн засаглалбайх ёстой. Ийм болохын төлөө өөрчлөгдөх ёстой. Орон тоо, цалин нэмэх, төсвийн бие даасан байдал, байр савтайболох нь механик өөрчлөлт.Өнөөдөргол хийх ажил нь орхигдоод, механик өөрчлөлт нь давамгайлаадбайгааг цаашдын ажилдаа анхаарах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хам­гийн гол нь шүүх хуралдааны зохион байгуулалт, үйлчилгээ, агуулга, чанартөөрчлөлт гаргах ёстой.Шүүхээс гарч байгаашийдвэр нь хэнбугайд ч толь шиг тунгалаг,ойлгомжтой, бат нот үндэслэлтэй байх ёстой. Ийм хэмжээнд хүрч ажиллахадболовсон хүчний мэдлэг боловсрол, санаачилга, сахилга бат, шүүгчийн ёс зүйн талаар хийгдэхбайнгынүйл ажиллагаа их чухал. Шүүхийн ерөнхий зөвлөл ньшүүхийн дарга биш, шүүх байгууллагынажиллах нөхцөл бололцоогхангахарын албаны үйлчилгээний байгууллага. Тийм учраас шүүхийн үйл ажиллагаатай, өөрийн ажлыг уялдуулан, гар нийлэн ажиллах ёстой байгууллага.

-Ер нь шинэтгэлийг хийнэ гэдэг хэцүү юу?

-Шинэтгэл хийнэ гэдэг амар зүйл биш. Ямар ч сайхан санаа, үйл ажиллагааг манайхан завхруулж, гуйвуулж бүр эсрэгээр үр дүнгүй болгожболохыг өнгөрсөн хорь гаруй жилд нэг бус удаахарсан. Тиймээс шинэтгэлийгхийхдээ эцсийндүнд хэрэгжилт, гарахүр дүн нь хамгийн чухал гэдгийгбайнга санажажиллахёстой.

-Тэгэхээр хууль, эрх зүйн орчноос үүдэлтэйгээс илүү шүүгчдийн сэтгэл­гээний байдлаас болж шинэтгэлд бэрхшээл учрах юм биш үү?

-Шүүхийн шинэт­гэлийнхууль, эрх зүйн орчин нь өнгөн талаасаахэрэгжиж байгаа мэт боловч дотроосоо, сэтгэл­гээнээсээ эхлээд учир ду­тагдалтай зүйлүүд бай­саар байна. Учир нь нийгмийн харилцаанд хүний оролцоогүйгээр хийгддэг шинэчлэлөөрч­лөлт гэж байхгүй. Тэгэхээр энэ шинэчлэлийг гардаад хэрэгжүүлэх чадвартайболовсон хүчин нэн тэргүүнд хэрэгтэй байна. Шүүхэд бүрэн утгаар нь шинэтгэл хийхэд шүүгч­дийн мэдлэг боловсрол, мэргэжлийн чадвар, оюун санаанд өөрчлөлт хийххэрэгтэйбайна.Монголд үүссэн маргаан гадаадын шүүх рүү явахгүй, Мон­голын шүүхэд ханддаг, итгэдэг болтол шүүх үйл ажиллагаагаа сайжруулах ёстой. Өөрөөр хэлбэл, манай шүүх бусад орны шүүхээс илүү өрсөлдөх чадвартай болох учиртай. Үүнийг нэг талаас зохион байгуулалт, нөгөө талаас шүүгчдийн мэдлэг боловс­ролоос ангид авч үзэх аргагүй.

-Таны бодлоор үүнийг яаж засах ёстой юм бол?

-Шударга ёсыг тогтоохгүй бол хүний эрх, өмчийн эрх, бизнесийн эрх, цаашдаа Монгол Улсын хөгжлийн эрх ашиг хөндөгдөх болно. Ийм учраас хүнд хэцүү гэж халшралгүй тогтоохоос өөр замгүй. Шүүх шударга ёсыг алагчилгүй тогтоодог болгоход,үйл ажиллагааны хатуу дүрэм журам зайлшгүй. Тухайлбал, шүүх хуралдааныг элдэв арга саам хийн,жижиг шалтгаанаар хойшлуулдаг тохиолдол олонтаа гардаг. Гэтэл дэлхийн олон оронд энэ тохиолдолдшүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэнхатуу шийтгэдэг хуультай. Манай шүүх өөрөөхуралдааны товыг талуудтай тохиролцож, аль болох эрт албан ёсоормэдэгдэх тал дээрээ басанхаарч ажиллах ёстой. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн 30 хоног гэдэг маань зарим талаараа шүүхийн ажлын чанарт эерэг гэхээсээ илүү сөрөг нөлөө үзүүлж байгаа нь ажиглагддаг.

Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа “Ухаалаг төр”-ийн хүрээнд ч шүүх засаглалын асуудал ч яригдах ёстой. Мөн чанараараа шүүх бол төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээний нэг төрөл. Ажил, амьдралд нь ямар нэг асуудал гарч түүнийгээ өөрөө шийдвэрлэх боломжгүй болсон, эсхүл тухайн асуудлыг өөрөө шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүйн улмаас иргэн, байгууллага шүүхэд ханддаг. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагаа нь асуудалтай байгаа иргэн, байгууллагад нэмж түвэг, чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулагдсан байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Жишээ нь, Сингапурт ажлын бус цагаар ажилладаг шүүх гэж байна. Асуудлыг “ойлгосон” төр тухайн иргэний эрх ашгийг бодолцож ажил тарсны дараа шүүхийн үйлчилгээг авах боломжийг олгож байна. Мөн шүүхийн үйл ажиллагааг иргэдэд илүү хялбар, дөхөмтэй болгох “e-litigation” буюу цахим зарга хийх боломж бий болжээ. Өргөдөл хүсэлт хүлээж авахаас эхлээд гэрч, шинжээч, орчуулагчийг шүүх хуралд заавал биеэр байлцуулахгүйгээр цахим хэлбэрээр тайлбар, мэдүүлэг авах, орчуулга хийлгэх гэх мэтээрүйлч­лүүлэгчидойртуулж, хял­барчилж байна. Ма­най орны хувьдолон бай­гууллага эдгээрийг ашиглаж байгаа бөгөөд шүүхэд ч гэсэн дээрх боломжууд бүгд нээлттэй бөгөөд санаачлагатай ажиллаж хэрэгжүүлэх талаасанхаарах нь чухал юм.

Хамгийн наад зах нь шүүхэд орж ирсэн иргэн өөрт шаардлагатай эрх зүйн анхан шатны тусалцааг үнэ төлбөргүй авах боломжоор хангагдсан байх ёстой.

-Та шинээр тангараг өргөсөн 152 шүүгчид “Та бүхэн ажлаа хийхдээ өмнө нь ямар нэгэн шалтгаанаар алдаа гаргасан байж магадгүй.Тэгвэлэнэ мөчөөс эхлэн та бүхэн шударга шүүхийн төлөө ажиллах ёстой. Бүх алдаа дутагдлаа орхижшударгаар ажиллах өдөр өнөөдрөөс эхэлж байна” гэж хэлж байсан?

- Саяханнийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анхан шатны болон давж заалдах шатны шүүгчдийг шинээр томиллоо. Нэр нь орж ирсэншүүгчдийн дунд эрх зүйн хувьд батлагдах боломжгүй шүүгчдийг томилохоос татгалзсан. Шүүхшударга байвал төр хүчтэй байна. Шүүгчид бол хар, цагааныгдэнсэлж, хэрэг маргааныг шүүн тасалж, хүний хувь заяа хэрхэхийг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэдэг хүмүүс. Ийм хүмүүст хариуцлага өндөр байх учиртай. Тиймээс шүүгч нарт тавих шалгуур, үзүүлэлт, босгыг хуулийн төсөлдөндөр болгож тусгасан байгаа. Шүүгч нарын ажиллах, амьдрах орчин нөхцөл, амьдралын баталгааг эрс сайжруулж, цалин хөлсийгнэмэгдүүлэхийн хэрээр үүрэг хариуцлагыгчангатгажбайгаа гэж ойлгожболно.Шүүгчийн ахиждэвших болон цалин хөлсний нэмэгдэл нь түүнийшийдвэрлэсэн шүүхийншийдвэрийн чанар чансаатайуялддаг болсон. Шүүгчийн ажлын гол үзүүлэлт нь шударга, сайнажиллах явдал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ