Оросын сайтад Н.Энхбаярыг улстөрд эргэж ирэх тухай бичжээ

Оросын baikal24.ru сайтад Н.Энхбаярыг улстөрд эргэж ирэх тухай Монцамэ агентлагаас авч онцолж бичжээ. Тодруулбал, “Намбарын Энхбаярын бие сайжирч эргэн ирэх гэж байгаа нь монголын улс төрийн амьдралд дуулианаас гадна түгшүүр төрүүлж байна” хэмээн зарим хэвлэлд онцолж байна гэжээ. Мөн Монголын эрх баригч МАХН /өнөөгийн МАН /-ын тэргүүн байсан Намбарын Энхбаяр өнөөдөр Солонгос Улсад эмчлүүлж байна. Шинэ жилийн өмнөхөн түүнийг Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-аас парламентад суугаа гишүүн О.Баасанхүү нар эргэж очоод иржээ. Одоо Намбарын Энхбаярын бие сайжирч энэ нэгдүгээр сард болох намынхаа их хуралд ирж оролцоно хэмээн хэвлэлүүд мэдээлж байна гэсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ