УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн АН-д элсэнэ гэнэ үү

УИХ-д бие даан нэр дэвшижгарч ирсэн “Ц.Даваасүрэн гишүүн АН-д элсэнэ” гэх бор шувуу нисэх боллоо. Түүнийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар үлдэхийн тулд АН-ыг сонгож, элсэхээр болсон гэх яриа байна. Ямартай ч Бие даагчдын зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар “Дөрвөн жилийн хугацаанд байр сууринаасаа ухрахгүй, өөр нам, эвсэлд нэгдэхгүй” хэмээн амлаж байсан юм. Түүнийг АН-ыг сонгох эсэхийг цаг хугацаа харуулна биз.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ