О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийг АН-ын бүлэг дэмжихгүй гэв

НӨАТ-ыг гурван хувь болгох хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан. Тэрбээр тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифийг үндэслэн НӨАТ тооцох үнэлгээг тодорхойлон тогтоож байхаар тусгасан юм. Ингэснээр жижиг, дунд аж ахуй нэгж, байгууллагуудад очих татварын дарамт багасна гэж тэрбээр тайлбарлаж байгаа юм.

Гэтэл энэхүү хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлэг болон О.Баасанхүү гишүүний байр суурь тусдаа. Учир нь төсөв болон татвартайхолбоотой хуулийн төслийг УИХ-ын гишүүд бус Засгийн газар оруулж ирэх нь зүйтэй гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгтэй байгаа. Цаашид ийм жишиг тогтоох тал дээр ажиллана. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүн нь дуртай үедээ төсөв, татвартай холбоотой хуулийн төслийг боловсруулж байна. Энэ буруу жишиг юм" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ