"Хэлд" ордоггүй эрхэм гишүүд

Дөрвөн жил болоход бидний төлөө үг дуугарч байгаагүй, нэг ч хуульд санал өгч, асуулт тавьж, хариулт өгч байгаагүй гишүүд олон бий. Тэднийг уншигч та бүхэндээ танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү
“Мон Уран”-аар овоглодог бизнесмэн УИХ-ын гишүүн Х.Наранхүүг парламентын сэтгүүлчид “хэлгүй” хэмээн нэрлэдэг болсоор удаж байна. Тэр УИХ-д сонгогдсон цагаасаа хойш чуулган дээр бараг нэг ч үг ган хийтэл дуугаралгүй өдий хүрсэн, нэг л сонин дүнсгэр эр. Түүний хэр баргийн хүнтэй дуугардаггүй, парламентдаа ч идэвх султай живхтэй гишүүдийн нэг. 1999 оноос эхлэн удирдах албан тушаал эрхэлсэн тэрбээр туршлагатай бизнесмэн ч улс төрд нялхадсан уу яасан барагтай бол чуулган дээр үг дуугардаггүй. Түүний энэ байдал хэзээ тэсэрч, сонгогч олон түмнийхээ өмнөөс санал шүүмжлэл хэлэх бол.
УИХ-ын гишүүн О.Содбилэг
Сайн аавын нэрийг ашиглагч, сайхан гэргийн сүрэнд дарагдагч гэж түүнийг тодорхойлж болно. Зургийг нь авах гэхэд бултдаг, нуугддаг. Чуулганы үеэр гар утас, iPad-тайгаа үнэнчээр нөхөрлөдөг болохоор ярих зав олддоггүй. Хуулийн төсөл хэлэлцэж байхад тоосон ч шинжгүй iPad-тайгаа нөхөрлөж, зураг дарж суудаг нэгэн. Түүний энэ байдал хэзээ дуусах бол. Гэтэл түүнтэй хамт зэрэгцэн суудаг намын үе тэнгийн нөхөд нь хэлэх үедээ хатуухан үгийг чулууддаг. О.Содбилэг МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаал хашиж байсан. Харин өдгөө УИХ-ын гишүүний албан тушаалын хажуугаар “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга хийдэг.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
Түүний хувьд арслан заан шиг том биетэй, ширүүн төрхтэй нэгэн. Өмнөх парламентын үед байнгын хороон дээр асуулт асууж байгаа харагдсан. Харин энэ парламентын нээлтийн үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгснийг эс тооцвол дуугарсан удаагүй. Тэр ч бүү хэл, чуулганы танхимд ховорхон харагддаг нэгэн. Учир нь “Увсын хоёр” гэх тодотголтой сонгуулийн шоу учир ганц үг ган хийлгэдэггүй байх. Гэхдээ тэрбээр сонгуулийн үеэр сонгогчидтойгоо уулзах үеэр ам хуураагүй ярьдаг. Гэтэл гишүүн болоод чуулганы танхимд ганц үг амнаасаа унагаагүй. Гэхдээ тэрбээр энэ байдлаа тойргийн сонгогчиддоо эвлэгхэн буюу ихэнх гишүүд өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй учир эздийнхээ ярьсан зүйлийг л бичиж, олон нийтэд үзүүлдэг. Угтаа бол би чуулганы танхимд санал шүүмжлэл хэлэх үедээ хэлдэг хэмээн битүүхэн "ховлодог". Б.Чойжилсүрэн УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймгаас хэл ам татлан байж УИХ-д суусан. Тэрбээр “Хурд Авто” компанийн захирал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга зэрэг албан тушаалд ажиллаж байжээ.
УИХ-ын гишүүн Б.Болор
Нас залуу ч улс төрийн нэлээдгүй туршлагатай нэгэн гэгддэг. Гэхдээ тэрбээр дуугүй, сул гишүүдийн тоонд ордог. Чуулганы танхимд түүний амнаас үг унаж байсан нь ховор. Б.Болорын хувьд 30 настайдаа Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байсан гэдэг. Англид хоригдоод бараг жил гаруй болсон Б.Хурцыг суллахад түүнийг ихээхэн үүрэгтэй ажилласан гэж үздэг юм билээ. Б.Болор сайдын өвөө Сэд-Очир Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан нэгэн. Харин аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан. Гурван үеэрээ Монгол төрийн сайдын ажлуудыг хийж явсан түүхтэй юм байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ