100 мянган тонн улаан буудайг экспортлохыг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан болж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Энэ хуулийн төсөл нь хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад Гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх юм. Ингээд хуралдаанаар гаднаас 100 мянган тонн улаан буудайг экспортлохыг байнгын хороодын гишүүдийн олонхийг саналаар дэмжсэн юм. Харин МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс уг хуулийг төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан боловч зарчмын зөрүүтэй санал гарсан учраас анхны хэлэлцүүлгээр нь батлахгүй гэж байнгын хорооны гишүүд үзлээ. Тиймээс хуулийн төслийн талаарх санал, хүсэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ