Үндсэн хуулийн талаар хичээл заана

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр болохтой холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатар мэдээлэл хийлээ. Энэхүү өдрийг тохиолдуулан энэ сарын 12-нд бөхийн барилдаан, 11, 12-нд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үндсэн хуулиа сахиж хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх зорилгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн талаар хичээл заах аж.Үндсэн хуулийн өдөр 11.40 цагаас их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, 13.00 цагаас Үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүсийг УИХ-ын дарга хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэх аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ