Говь-Алтайн дахин сонгуулийн төсвийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн зардлыг хэлэлцэх гэж байна. Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг сумын Баяншанд багуудад энэ сарын 19-нд дахин сонгууль явуулах тов гараад байгаа. Уг сонгуулийг явуулахад тус аймгийн сонгуулийн Тойргийн хорооноос 164 сая төгрөгийн төсөв шаардлагатай гэсэн санал хүргүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо хэлэлцээд, 32 сая төгрөгт багтаах боломжтой гэж үзсэн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо уг саналаа УИХ-д өргөн мэдүүлснээр өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх болжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ