Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан маргааш болно

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан маргааш 09:30 цагт хуралдаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна. Энэ шийдвэрийг Улсын Их Хурал 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн байна.

Тиймээс уг маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг маргааш Цэцийн хуралдааны танхимд нээлтэй хийх аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ