УИХ-ын дэд даргыг томилно

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Чуулган 09.00 цагаас эхэлнэ.

1. Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай:
-Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

2. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

3. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ