УИХ-ын дарга аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзлаа

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Уг семинарт Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын санал, бодлыг сонслоо. Семинарын зорилго нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ