Засаг дарга нарыг "дотно харилцаа"-нд орохыг уриалав

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн. Тэгвэл сая Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд улсын хэмжээнд хийгдэж байгаа онцлох бүтээн байгуулалтыг дурдаж, танилцуулсан юм. Тухайлбал, Алтанбулаг Замын-Үүдийг холбосон 1000 километрийн хурдын зам барихаар төлөвлөсөн байгаа бөгөөд 2016 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаагаа дуулгалаа. ОХУ болон БНХАУ-ыг холбосон уг бүтээн байгуулалтын ажилд аймгуудыг газар чөлөөлөх ажилд нь идэвхтэй оролцохыг уриалсан юм. Мөн аймгуудын Засаг дарга нарт дотно харилцаа хэрэгтэй байгааг дуулгасан юм. Тэрбээр хамтын ажиллагаа муу байгааг дурдаад шинийг санаачилсан аймгийг дэмжиж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Уулзалтын төгсгөлд "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үгийг санаж явахыг үүрэгдсэн юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ