"Тэмүүжин чи худлаа ярьж, толгой эргүүлэхээ боль"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гадныханд удирдуулж ажиллахаа болимоор байна. Ер нь их гүрнүүд өөрсдийнхөө бодлогоор бидэнд байнга шахалт үзүүлдэг. Ашигт малтмалын лицензийг Дэлхийн банк шахсаар байгаад хийлгэсэн. Эрүүгийн хууль улсын тусгай эрхэд хамаардаг. Өнгөрсөн жил Мөнгө угаахтай холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ ФАТФ “Хуулиа батлахгүй бол хар жагсаалтад оруулна” гэж анхааруулсан гээд хуй салхи шиг юм болсон. Одоо болохоор Х.Тэмүүжин сайд бас л ийм зүйл ярьж байна. Чи хууль зүйн салбарт худлаа зүйл ярьж, толгой эргүүлэхээ боль” гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ