Ерөнхийлөгч Засаг дарга нартай уулзана

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн. Харин маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 8.30 цагт Төрийн ордны А танхимд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзахаар болжээ. Уулзалтаар "Том төрөөс ухаалаг төр рүү" хэлэлцүүлгийн хэрэгжилтийн талаар ярилцах юм байна. Ерөнхийлөгч энэ талаар өмнө нь УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгч, сэтгүүлчидтэй уулзсан. Харин энэ удаа Засаг дарга нартай уулзан ухаалаг төртэй болохын тулд юуг, хэрхэн, яаж ажиллах талаар санал бодлоо солилцох нь.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ