“Ухаалаг засаг” форум нээлтээ хийнэ

Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд хамтран ухаалаг засаглал хэрхэн бий болгох талаар мэдлэг, мэдээлэл солилцох “Ухаалаг засаг” форум Төрийн ордонд өнөөдөр нээлтээ хийнэ. Энэхүү форумыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байгаа аж.
Иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг хариуцлагатай, нээлттэй, ил тод болгох ухаалаг шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцэх бөгөөд цахим технологийг яаж үр ашигтай ажиллуулах талаар мэдээллийн технологийн салбарынхан санал солилцож, олон улсын туршлагаас судлах юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ