Ерөнхий сайдыг огцрохыг шаардлаа

Өнөөдөр Чингисийн талбайд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны "Огцруулах уу, Оршуулах уу” нэртэй тайван жагсаал болж, хуулийг удаа дараа зөрчсөн төрийн түшээдийг огцрохыг шаардаж буйгаа илэрхийлсэн юм.

Тэд энэ засгийн газар 2012 оны 26 дугаар тогтоолоороо төрийн албанд "түр орлон гүйцэтгэх" журам гаргасан болон ТЕГ-ын дэд дарга Г.Ариунсанг томилохдоо үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтуудыг зөрчсөн гэх мэт Ерөнхий сайд Н.Алтанхуягийг засгийн газрын тэргүүнээр ажиллаад 17 сар болохдоо таван удаа үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа бөгөөд тэдгээрийг тоочсон самбаруудыг төв талбайд байрлуулжээ.

Б.Цэлмэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ