"Хэрвээ заамдсан бол Г.Эр­­­дэнэбаяр хэрэгт орно шүү дээ"

УИХ-ын чуулганы өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эсрэг байр суурьтай байж, саналаа хэлснийх нь төлөө Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал гэгдэж буй Г.Эрдэнэбаяр гэгч заамдаж,хоолойг нь боосон гэсэн мэдээлэл гарсан билээ. Харин энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодруулахад "Г.Эрдэнэ­баяр заамдаж, боож энэ тэр бо­лоогүй. Харин түр тар хийж жа­а­хан маргалдсан. Тэгээд л бол­сон. Хэрвээ заамдсан бол Г.Эр­­­дэнэбаяр хэрэгт орно шүү дээ" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ