МАН-ынхан АН-ынханд "гомдов"

Өнөөдөр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд, албаны бусад хүмүүс Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Харин МАН-ынхан цэцэг өргөх ёслолд оролцсонгүй.
Өмнө нь энэхүү өдөр Сүхбаатар жанжин болон Чингис хааны хөшөөнд цэцэг өргөдөг байжээ. Харин энэ удаад зөвхөн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж байгаа тул ийнхүү цэцэг өргөх ёслолд оролцохоос татгалзсан байна. Тэд Ардчилсан намыхан түүхийг гуйвуулж байна гэж үзэж байгаа аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ