Барилгуудыг нэг хэв маягийн зураг төслөөр барина

Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг "Бүтээн байгуулалтын цаг" өнөөдөр боллоо. Өнөөдрийн бүтээн байгуулалтын цагаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд "Нэг маягийн загвар зураг" төслийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн талаар танилцууллаа. Төслийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтаар орон нутагтбаригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжуудыгнэг маягийн зураг төслөөр барих юм. Одоогийн байдлаар 129 байгууламжийн зураг төслийг боловсруулжээ.
Нэг маягийн загвараар барих барилга байгууламжийг салбарын яамдууд хариуцан зураг төслийг боловсруулж байгаа аж. Яамдууд ирэх хоёрдугаар сарын 10-ны дотор зургаа боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин хамгийн олон зураг хийж байгаа Үйлдвэр хөдөө аж ахуйн яам гуравдугаар сарын 5 гэхэд зургийн ажлаа дуусгахаар ажиллаж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын зүгээс яамдыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж, дараа дараагийн төсөв батлах, тендер шалгаруулах ажлаа урагшлуулахыг санууллаа.
Өнгөрсөн хугацаанд орон нутагт баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, байгууламжууд хүчин чадлын хувьд адил мөртлөө хэтэрхий зөрүүтэй төсөвт өртөгтэй, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний зардал үрэлгэн, барилга бүр хажуудаа бага оврын уурын зуух, бие засах газартай байгаа ньолон сөрөг үр дагавартай явж иржээ. Тиймээс"Нэг маягийн загвар" төслийг хэрэгжүүлж нэг загвар, ижилстандарт ,технологийн барилга байгууламж баригдаж, төсвийн хөрөнгийг хэмнэнэ гэж үзэж байна.
Гэхдээ барилга байгууламжийг барихдаа хүчин чадал, хийц, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалгэсэн нөхцлийг харгалзаж "Нэг маягийн зураг"-ыг гаргах юм байна. Ирэх дөрвөн жилд нийтдээ 2905 барилга байгууламжийн зураг төсвийг 61 тэрбум төгрөгөөр хийх санал ирснээс "Нэг маягийн зураг" төслийг хэрэгжүүлж таван тэрбум төгрөгт багтаах тооцоо гарчээ. Тэгэхээр нэг хэв маягийн техник эдийн засгийн үндэслэл,зураг төслөөр барилга байгууламжийг барих нь цаг хугацаа хэмнэхээс эхлээд төсвийн үрэлгэн зардлыг багасгах давуу талтай аж. Жишээ нь 5000-аас дээш хүн амтай сумдад 280 хүүхдийн цэцэрлэг, 640 хүний суудалтай сургууль, 200 хүүхдийн дотуур байр, 22 ортой эмнэлэг, эмийн сан, соёлын төв, спорт заал, агаарын чанарын харуулын байр, ахуй үйлчилгээний төв зэрэг байгуулах юм байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ