УИХ-ын даргын шинэ зөвлөхөөр Ц.Буянцогтоо томилогджээ

УИХ-ын дарга З.Энхболдын нийгмийн бодлогын зөвлөхөөр Ц.Буянцогтоог томилсон байна. Ц.Буянцогтоогийн хувьд Японд программ хангамжийн мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд энэ салбарт олон жил ажиллаж байсан аж. УИХ-ын даргын ажлын алба нь найман хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүнд, улс төрийн бодлогын зөвлөх, ажлын албаны ахлах нэг, хууль зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөх тус тус нэг, улс төрийн бодлогын асуудал хариуцсан референт бөгөөд ажлын албаны ахлагчийн туслах нэг, хууль зүйн бодлогын асуудал хариуцсан референт нэг, эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан референт нэг, нийгмийн бодлогын асуудал хариуцсан референт нэг байхаар баталжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ