Ц.Оюунгэрэл сайд маргааш уйгаржин монгол бичгээр шалгалт өгнө

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл маргааш уйгаржин монгол бичгээр шалгалт өгөх аж. Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудаснаа “Маргааш өглөө яаманд монгол бичгийн түвшин тогтоох шалгалт өгнө. Минутад хэдийг уншиж балрах бол оо. Уул нь овоо л давтаад байгаа юмсан” хэмээн жиргэсэн байна. Ц.Оюунгэрэл сайд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард яамныхаа нийт албан хаагчийг уйгаржин монгол бичгээ сурах хэрэгтэй хэмээн үүрэгдсэнээр монгол бичиг заалгах болоод байсан юм. Тэгвэл маргааш ССАЖЯ-ныхан монгол бичгээр юу сурч, мэдснээ шалгуулах аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ