Ё.Баатарбилэгийг баривчлан цагдан хорьжээ

УИХ-ын  сонгуулийн үеэр баахан Засаг даргатай холбоотой авилгалын хэргүүд дуулиан тарьж байснаа намжсан. Гэтэл эдгээр экс Засаг дарга нартай холбоотой  хэрэг дахин мандаж эхлэв. Тухайлбал Архангай аймгийн  Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийг саяхан  баривчилж цагдан хорьсон гэх мэдээ байна. Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасгийн тогтоосноор ноён Ё.Баатарбилэг хахууль авсан нь тогтоогдсон хэмээн өмнө нь  түүнийг буруутгаж байсан.

Аймаг, сумын нутаг дэвсгэр дээр нь алт олборлодог олон компани Архангай аймагт байдгийн нэг нь Цэнхэр сум. Тэгтэл аймгийн Засаг дарга байхдаа ноён Ё.Баатарбилэг тэдгээр компани хууль бус ажил үйлдэж буйг мэдсээр байж тэдний үйл ажиллагааг өөгшүүлээд зогсолгүй хувьдаа хэдэн саяар тогтохгүй авлига аваад өвөртөлчихөж гэнэ хэмээн тухай үедээ бичигдэж байсан.  Аймгийн Засаг ноён нь хахууль үмхээд хахаж үхээгүйг хараад урамшсан юм шиг Цэнхэр сумын Засаг дарга нь бас мөнөөх компаниас авлига авч амтлахаас хоцорсонгүй. Уул нь тэдгээр том, бага Засаг дарга нар "Би авлига аваагүй, аймаг сумандаа хандив авсан" гэж мэдүүлсэн ч хуулийн өмнө гүйцэгджээ. Ё.Баатарбилэг ноёны банкинд хадгалуулсан мөнгө бусад орлогын эх үүсвэрийг бас  шалгаж байсан.  Харин энэ удаа экс Засаг даргыг чухам юуны учир баривчилсан нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж www.aravt.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ