Ерөнхий сайд цалин, тэтгэвэрийн асуудлаар мэдээлэл хийнэ

Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэн ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагаас болно. Хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, цалин, тэтгэвэрийн асуудлаар мэдээлэл өгнө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар цалин, тэтгэврийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьсан. Энэ дагуу Ерөнхий сайд мэдээлэл хийх гэж байгаа нь энэ аж. УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулгадаа “Иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа өнөөгийн инфляцийн түвшинтэй харьцуулсан ямар тооцоо судалгаа хийгдсэн болон эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэх талаар Засгийн газраа ямар бодлого, боловсруулж, төлөвлөж байгаа талаар” Ерөнхий сайдаас хариулт авахыг дурьджээ. УИХ дахь МАН-ын зүгээс цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх талаар таван хуулийн төсөл Засгийн газарт өргөн барихаар санал авахаар хүргүүлээд байгаа юм. Харин Засгийн газраас энэ онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр 230 гаруй тэрбум төгрөгийг 2014 оны төсөвт суулгаад байгаа билээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ