"Өнгөрсөн асуудлыг эргэн сөхөж байгаа нь улстөржиж байна"

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нь Говь-Алтай аймгийн Дархан цаазтай газрыг тусгай хамгаалалтаас гаргах санал бүхий албан бичгийг тус аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт хүргүүлсэн. Түүнийг Говийн их, бага дархан цаазтай газрын ашигт малтмалт санаархаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа билээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг
Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсгийг чөлөөлөхалбан бичгийг миний бие хүргүүлсэн талаар асуудал яригдаж байна. Орон нутгийн дахин сонгууль болох гэж байгаатай холбоотой асуудал учраас үнэн бодит мэдээлэл өгөх нь чухал. 2013 оны намрын чуулганы өмнө долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарласан. Засгийн газар тодорхой арга хэмжээ авах, асуудлыг судалж, УИХ-д оруулж ирэх үүрэг УИХ-аас өгсөн. Үүний дагуу Засгийн газраас бололцоотой бүгдийг судалж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байсан.Энэ хүрээнд зарим орд газруудыг ашиглажболох үгүйг судалж, гурван аймаг руу 2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу орон нутгуудаас санал ирж, зарим орд газруудыг ашиглах шаардлагагүй гэсэн саналыг өгсөн. Ялангуяа Говь-Алтай аймгаас ордуудыг ашиглах шаардлагагүй гэдэг бичиг ирсэн. Орд газрын ашиглах талаар судлахын тулд орон нутаг, яам, агентлагууд, судлаачид гээд олон талаас нь санал авдаг. Үүний дагуу Говь-Алтай аймгаас тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыгашиглах шаардлагагүй гэсэн хариу ирсэн. Тиймээс Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах шаардлагагүй гэж үзсэн юм. Ордтой холбоотой асуудлыг Засгийн газраас харьяа яамд, орон нутгийн удирдлагуудаас санал авч, УИХ-аар хэлэлцүүлэн баталдаг. Говь-Алтай аймагтай холбоотой тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыгашиглах эсэх талаар албан бичиг тухайн үед яригдаж байгаад өнгөрсөн асуудал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед яригдсан ч энэ ордуудыг ашиглах талаар ямар нэг шийдвэр гараагүй. Говь-Алтай аймгийн сонгуультай холбоотой өнгөрсөн асуудлыг эргэн сөхөж байгаа нь улстөржиж байна гэж ойлгож байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат
Энэ сарын 19-ны өдөр Говь-Алтай аймагт ИТХ-ын дахин сонгууль болно. Харин МАН-аас тус сонгуулийг болох ёсгүй байсан. Дахин сонгууль явуулж байгаа нь АН-ын хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэж байгаа. Мөн уг сонгуульд АН-ынхан ямар ч хамаагүй үнээр ялахын тулд улайран зүтгэж байгаа ньтус аймгийн дархан цаазат газрын байгалийн баялагт шунаж байгаатай холбоотой гэв. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн оны есдүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт говийн их болон бага дархан цаазат газрыг төрийн тусгай хамгаалтаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраассанаачлан боловсруулж байгааг сануулсан нэгэн албан бичгийг хүргүүлжээ. Түүний бичигт дурдагдсан газар нь "Талын мэлтэс", "Хатан суудал" гэсэн алт, төмрийн нөөц бүхий газар юм. Улмаар Ч.Сайханбилэг өөрийнх нь албан бичигт хариу өгөхийг хүссэн байна.
Харин Ч.Сайханбилэгийн албан бичгийн хариуг Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлжээ. Ингэхдээ Говь-алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах тус газруудыг тусгай хамгаалалтаас гаргах боломжгүй. Учир нь тус газар нутгийг мэргэжлийн хүмүүсийн судалгаанд үндэслэн 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр дархан цаазтай газар болгосон. Энэ бүс нутаг нь мазаалай баавгай, харсүүлтэй зээр, хулан, цоохор ирвэс, шилүүс, аргал, янгир, хонь, цоохондой, сибир алаг, даага бозлог зурам гэх мэт олон төрлийн ховор амьтдын нутаг . Тийм учраас энэ газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах боломжгүй гэжээ.
АН, Говь-Алтай аймгийн засаг захиргаа, ИТХ-ыг авахаар удаа дараа хууль бус ажиллагаа явуулсан. Мөн одоо дахин сонгуульд ялахаар улайран зүтгэж байгаа нь тус аймгийн Засаг даргаар өөрийн намын хүнийг томилж байгаад Говийн их дархан цаазтай газрын ашигт малтмалыг ашиглах гэж байна. Хуулинд дархан цаазтай газрыг тусгай хамгаалалтаас гаргах зөвшөөрлийг тухайн нутгийн Засаг дарга шийддэг гэж заасан байдаг. Тэгэхээр МАН-аас сонгогдсон Засаг дарга өөрсдийнх хүсэлтийг зөвшөөрөөгүй учир өөрийн намын хүнийг Засаг даргаар томилж тус газрын баялагийг ашиглаж, тусгай хамгаалалтай газрыг сүйтгэх гэж байна хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэв.
Хэрвээ энэ мэт хууль бус үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлсээр байвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэлээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ