Х.Алтайг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус газрыг удирдаж байсан гүйцэтгэх захирал Х.Алтайг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Х.Алтай нь Элчин сайд асан Л.Хангайн хүү бөгөөд 2011 оны нэгдүгээр сараас тус биржийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр энэ хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржийн багтай хамтран Монголын хөрөнгийн биржийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Монголын хөрөнгийн биржийн дараагийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлан явуулах ба энэ ажлыг төрийн өмчийн хороо хариуцан ажиллах юм байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ