Э.Батшугар Үндэсний статистикийн хорооны зөвлөлд ажиллана

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Зөвлөл ажилладаг.

Зөвлөлийн гурван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилохоор заажээ. Хуулийн энэхүү заалтын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг, Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Цогтгэрэл нарыг санал болгосоныг гишүүд дэмжлээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ