С.Эрдэнэ сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн тухай хууль санаачилснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Тэгвэл энэ хуулийн талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр Төрийн ордны Г танхимд 11.00 цагаас мэдээлэл хийнэ.
Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг өөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авах боломжийг олгох юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ