Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэнг сонголоо

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Ц.Даваасүрэнг улираан томилох саналыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан билээ. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг улираан сонгох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 92.5 хувь дэмжин баталлаа.

Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар дахин нэг жил ажиллах боломжтой болж байна. Шинэ он гарахын өмнө УИХ Байнгын хороодын дарга нарыг улираан сонгохыг сонгож, зарим нэгийг нь өөрчлөн сонгоод байсан ч зөвхөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга хэрхэх нь тодорхойгүй байсаар шинэ оныг гаргасан юм. Тэгвэл өнөөдөр дээрх асуудал шийдэгдлээ.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ