МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ

Монгол хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тус газрыг удирдаж байсан гүйцэтгэх захирал Х.Алтайг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүйн тулд Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормааг МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ