Лондон дахь Монголын Элчин сайдын яамны дансыг хаагаагүй гэв

“Лондон дахь Монголын Элчин сайдын яамны дансыг хаажээ” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Лондон дахь манай Элчин сайдын яамнаас тайлбар гаргав.
Уг тайлбарт "Лондон дахь Элчин сайдын яамны данс нь HSBC банкинд байршиж байсан бөгөөд 2013 оны зургадугаар сард HSBC банк нь тус банкинд данстай дэлхий даяар байршуулсан бүх дипломат төлөөлөгчийн газрын дансыг хаах шийдвэр гаргасан юм. HSBC банкны энэхүү шийдвэр нь Монгол Улсын эсрэг чиглэгдээгүй бөгөөд эл шийдвэрийн дагуу зөвхөн Лондон хотод л гэхэд 40 орчим гадаадын дипломат төлөөлөгчийн газар дансаа хаасан болно. Тус ЭСЯ нь өөрийн дансыг 2013 оны есдүгээр сараас өөр банкинд шилжүүлэн нээсэн бөгөөд эдүгээ үйл ажиллагаа хэвийн явж байна" гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ