Долоон буудал, Баянхошуу орчмыг хот болгох асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар бага дунд боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг, Баянгол дүүргийн 35 ортой хүүхдийн эмнэлгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан нийтийн эзэмшлийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын нэгдсэн дүн мэдээг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар болжээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ