Дахин сонгуульд ирц хүрэхгүй байж магадгүй гэв

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Дашдорж, А.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нар Говь-Алтай аймгийн бүх сумдад ажиллажээ. Тус аймагт орон нутгийн дахин сонгууль нөгөөдөр болохтой холбогдуулан ийнхүү ажиллаад ирсэн байна. Говь-Алтай аймгийн сумдын хувьд хүн амын 40 орчим хувь нь төвдөө амьдардаг. Цагаан сарын баяр болох гэж байгаа болон цаг агаарын хувьд хүйтэн ес эхэлчихсэн байгаатай холбоотой дахин сонгууль явуулж байгаад тус аймгийн иргэд бухимдалтай байна хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ярилаа. Зарим иргэдийн хувьд 30-90 км газар явж санал өгөх учраас хүндрэл байгааг хэлжээ. Говь-Алтай аймагт ажиллаад ирсэн гишүүдийн хувьд ирц хүрэхгүй байх вий гэдэг болгоомжлол байгаа гэдгээ нуусангүй.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ