Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчийн албан өрөөнд буцаан байрлуулав

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн өдөр шинэ Үндсэн хуулийнэхийг Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залсан билээ. Тэгвэл өнөөдөр уг эхийгМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийндарга Б.Болдбаатар хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлж, өнөөдөр буцаан байрлууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ