Шилдэг улстөрчөөр С.Ганбаатар тодорчээ

“Сантмарал” судалгааны төвийн ээлжит судалгааны дүн гарлаа.Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нь явуулсан энэхүү судалгаагаар ТОП-10 улстөрчийг УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар тэргүүлжээ. Үүнийг сонссон зарим улстөрчид сандрал орж байгаа сурагтай аж. Учир нь түүнийг Ерөнхийлөгчид аль нэг улс төрийн хүчин нэр дэвшүүлэх вий гэсэн битүүхэн хардлага тээж байгаа аж. С.Ганбаатар гишүүн өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарласан. Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай намуудаас нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд түүний хувьд бие даан ялалт байгуулж гишүүнээр сонгогдсон. Түүнийг аль нэг улс төрийн хүчин л нэр дэвшүүлэх магадлалтай тул ийнхүү хардлага төрөөд байгаа аж.
Үүний ардаас Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удаалж, ял эдэлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр орж байгаа нь хүн бүхний анхаарлыг татаад байна.
Харин ирээдүйн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэн хамгийн сайн гүйцэтгэж чадах вэ гэсэн асуултад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 19,2 хувь нь буюу нийт оролцогчдын дийлэнх нь нэрлэсэн бол түүний араас Н.Энхбаяр, Н.Багабанди, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар удаалж байна.
Б.Тэмүүлэн




3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ