Малайзад консулын газар нээх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 16 асуудал хэлэлцэж байгаа бөгөөд эдгээгийн дотор Малайз улсад Консулын газар нээх тухай асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Болд хэлэлцүүлэх аж. Тус улсад ажиллаж, амьдарч буй манай улсын иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн үед гарах болсон. Гэсэн хэдий ч тус улсад манай улсын консулын газар, элчин сайдын яам байдаггүйгээс иргэнээ хамгаалж чадахгүй байгаа юм.

Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ